24.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 8, 2025

Сэлэнгэ аймгийн бүх сум хатуу хучилттай авто замаар холбогдох цаг ойртож байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны наймдугаар сарын 8 — Сэлэнгэ аймагт энэ онд улсын төсвийн 323.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр нийт 29 төсөл, арга хэмжээ, барилга байгууламж хэрэгжүүлэхээр УИХ-аас баталсан байна. Үүний хүрээнд аймгийн зарим сумдад авто замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.

Одоогийн байдлаар Хушаат болон Орхонтуул сумдад хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд эдгээр замууд ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн бүх сум төвийн замаар холбогдох боломж бүрдэх юм.

Аймгийн Засаг дарга шинээр баригдаж буй Цээл–Орхонтуул чиглэлийн 62.56 км урттай хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцаж, барилгын явцад тулгарч буй хүндрэл, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөн байна. Тус зам нь шинээр баригдаж буй Орхон голын бетонон гүүртэй холбогдохоор төлөвлөгдсөн.

Мөн Цээл–Орхонтуулаас Баруунбүрэн чиглэлийн 18.7 км замын зураг төсөл хэдийнэ боловсруулагдаж дуусжээ. Төсөв батлагдвал тус зам нь Улаанбаатар–Дархан–Эрдэнэт–Булган–Хөвсгөл чиглэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Статистик мэдээллээр дээрх чиглэлүүдийн замын урсгалаар жилдээ 60,000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог байна. Энэ нь дэд бүтцийн хөгжил, аюулгүй байдал, эдийн засгийн эргэлтэд томоохон ахиц авчрахуйц хүчин зүйл хэмээн салбарынхан онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here