19.1 C
Ulaanbaatar
Даваа, 9 сар 1, 2025

Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хотын төвийн замын ачааллыг бууруулж, алслагдсан дүүрэгт амьдардаг сурагчдыг аюулгүй зорчуулах зорилготой “Сургуулийн автобус” төсөл тав дахь жилдээ хэрэгжиж эхэллээ.

2025-2026 оны хичээлийн жилд уг төслийн хүрээнд нийслэлийн хувийн болон улсын сургуулийн сурагчдад нийт 296 автобус үйлчлэхээр болсон байна.

Тодруулбал, төрийн өмчит таван аж ахуйн нэгж болон алслагдсан гурван дүүргийн 76 сургуулийг хамарч, 60 чиглэлд 62 автобус тогтмол үйлчилгээнд явах юм.

Харин өмнөх 2024-2025 оны хичээлийн жилд 82 сургуулийн 66 автобус 66 чиглэлд нийт 13 мянга гаруй хүүхдийг тээвэрлэж байжээ.

Шинэ хичээлийн жилийн бэлтгэлийн хүрээнд сургуулийн автобуснуудад техникийн хяналт, оношилгоог наймдугаар сарын 21-29-ний хооронд зохион байгуулж дуусгасан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here