-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцээд, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Хуулийн төслийн зорилго

Тус хуулийн төсөл нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, олон улсын худалдааны нөхцөл болон гадаад эрсдэлийн нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Мөн стратегийн бүтээгдэхүүний салбарт үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, долоон шуурхай шийдвэр гаргах, тодорхой арга хэмжээ авах механизмыг бий болгохыг зорьж байна.

Тусгай зохицуулалт, хариуцлагын заалт оржээ

Хуулийн төсөлд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль”-д тусгагдаагүй төрийн байгууллагуудын онцгой үүрэг, зохицуулалтыг тусгасан байна. Мөн:

  • Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээ,
  • Хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа, хэрэгжилтийн хүрээ зэргийг тодорхой заажээ.

Засгийн газар уг хуулийг баталснаар стратегийн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний хомсдол, тасалдлыг бууруулах, хангамжийн сүлжээний найдвартай байдлыг хангах чухал алхам болно гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here