0.1 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Суданд хөрс нурсны улмаас 1000 хүн амиа алджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Суданы баруун хэсгийн алслагдсан Марра ууланд хөрс нурсны улмаас 1000 хүн амь үрэгдсэн тухай “Суданыг чөлөөлөх хөдөлгөөн” бүлэглэл мэдээллээ.

Олон хоног үргэлжилсэн аадар борооны дараа өнгөрсөн ням гарагт болсон энэ гамшгийн улмаас Тарасин тосгоны ихэнх байшин нурж, ганцхан хүн амьд үлдсэн байна. Тус бүлэглэл НҮБ болон олон улсын байгууллагуудаас яаралтай хүмүүнлэгийн тусламж хүсчээ.

Иргэний дайны улмаас гэр орноо орхиж, Марра уулын бүсэд хоргодсон олон иргэн хөрсний нуралтад өртжээ. 2023 оноос эхэлсэн Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээний хүчний (RSF) хоорондын мөргөлдөөн 150 мянга гаруй хүний амийг авч, 12 сая орчим хүнийг дүрвэхэд хүргэсэн гэж АНУ-ын тооцоонд дурдсан байдаг.

Марра уул орчмыг хянаж буй “Суданыг чөлөөлөх хөдөлгөөн”-ий фракцууд өмнө нь Суданы армитай хамтран RSF-ийн эсрэг тэмцэхээ мэдэгдэж байсан. Орон нутгийн иргэдийн үзэж байгаагаар RSF болон тэдний холбоотнууд Дарфурын угсаатны холимог бүсийг Арабын захиргаанд шилжүүлэх зорилготой дайтаж байгаа ажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here