10.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 16, 2025

Супер хиймэл оюун бүтээх том алхам: Meta шинэ лаборатори байгууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг өнөөдөр хиймэл оюуны салбарт томоохон дэвшил гаргах зорилготой шинэ лаборатори байгуулж байгаагаа зарлалаа. Энэхүү шинэ байгууллагыг “Meta Superintelligence Labs” (MSL) хэмээн нэрлэжээ. Тус лабораторийн үндсэн зорилго нь хүний түвшнээс давсан чадвартай супер хиймэл оюуныг бүтээхэд оршиж байна.

Шинэ лабораторийг хэн удирдах вэ?
MSL-ийн удирдлагыг хиймэл оюуны чиглэлээр амжилттай ажиллаж байсан “Scale AI” стартапын үүсгэн байгуулагч, захирал асан Александр Ван хариуцахаар болсон бол, багийн бүрэлдэхүүнд “GitHub” компанийн хуучин захирал Нит Фридман багтаж байгаа аж.

Цукербергийн байр суурь
Марк Цукерберг мэдэгдэлдээ:

“Хиймэл оюуны хурдацтай хөгжил нь супер оюун ухааныг гол сэдэв болгож байна. Энэ бол хүн төрөлхтний хувьд шинэ эрин үеийн эхлэл юм.”

гэж онцолсон байна.

Өрсөлдөөн ширүүсэж байна
2025 онд “Meta” нь хиймэл оюуны салбарт тэргүүлэгч “OpenAI” болон “Google” зэрэг технологийн аваргуудтай хүчтэй өрсөлдөх зорилготой ажиллаж байгаа юм. Цукербергийн хэлснээр:

Хиймэл оюуныг “хамгийн чухал технологи” хэмээн тодорхойлж байгаа бөгөөд

Ирэх жилүүдэд тус чиглэлд сая, тэрбум биш, хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

“Llama 4” хангалтгүй байснаас шинэ бүтцийн эхлэл тавигдав
“Bloomberg”-ийн мэдээлснээр, Марк Цукерберг супер хиймэл оюуныг хөгжүүлэх мэргэжилтнүүдийн багийг өөрийн биеэр бүрдүүлж байгаа гэнэ. Түүнчлэн, “Meta”-ийн өмнөх хиймэл оюуны загвар болох “Llama 4” нь хүлээлтэд хүрээгүй учраас Цукерберг шинэ бүтэц, шинэ лаборатори байгуулах шийдвэрийг яаравчлан гаргасан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here