“GS25”-ийн ажилтныг хутгалсан гэх хэрэг шүүхэд шилжив: Хурлыг XII сарын 1-нд товложээ

Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах “GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтан ажлаа хийж байхдаа үл таних эрэгтэйн халдлагад өртсөн гэх дуудлага энэ оны наймдугаар сард цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн юм. Тухайн эрэгтэй ажилтныг шалтгаангүйгээр хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх мэдээлэл иржээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйлээр бусдын биед халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон талаар мэдээлсэн байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас дэлгүүрийн ажилтныг хутгалж, амь насыг нь хохироохыг завдсан, түүнчлэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Түүнд Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хэлэлцэх хурлыг 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний 13:30 цагт эхлүүлэхээр товложээ.

Б.Б-д яллах дүгнэлт үйлдсэн зүйл ангиуд:

  • Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг — “Хүнийг алах”;
  • 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг — “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”;
  • 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 — “Заналхийлэх”;
  • 23.1 дүгээр зүйл — “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”.
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу