Esports World Cup 2025 тэмцээн Монголын цахим спортын түүхэнд томоохон үйл явдал болж үлдлээ. “The Mongolz” баг дэлхийн шилдгүүдийг буулган авч, анхны удаагаа S зэрэглэлийн цом хүртэв. Тэмцээний гол тоглогч, MVP цолоор багийн түлхүүр гишүүн М.Содбаяр буюу Techno4k тодорсон нь Монголын цахим спортод шинэ үеийг эхлүүлсэн хэрэг байлаа.
Түүний замнал
- 2020 онд “Checkmate” багт анх тоглож, богино хугацаанд өөрийгөө харуулсан.
- 2022 онд IHC Esports-т элсэж олон улсын тавцанд хүчтэй өрсөлдөгч болсон.
- 2023 оноос “The Mongolz”-д багтаж, “амин сүнс” тоглогч болон багийн тоглолтыг удирдан чиглүүлж байна.
Түүний хурдтай шийдвэр, тоглолтын стратеги, багийн ажиллагаанд оруулсан хувь нэмэр нь Монголын багийг дэлхийн дэвжээнд хүчтэй өрсөлдөгчийн эгнээнд оруулжээ.
Дэлхийн тайзан дахь ялалт
Риядад болсон тэмцээний үеэр The Mongolz баг Vitality зэрэг дэлхийн шилдэг багуудыг дараалан ялж, эцэст нь аваргын цом хүртсэн. Энэ ялалт зөвхөн нэг тоглогчийн бус, багийн хүчний үр дүн байсан бөгөөд Techno4k-ийн MVP болсноор түүхэн амжилт болжээ.
Ивээн тэтгэгчийн дэмжлэг
“The Mongolz” багийн амжилтын ард тоглогчдын хичээл зүтгэлээс гадна ивээн тэтгэгчдийн туслалцаа бий. Тухайлбал, ерөнхий ивээн тэтгэгч 1xBet нь багийн бэлтгэл, олон улсын тэмцээнд оролцох боломжийг хангах замаар Монголын баг тамирчдыг дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Цаашдын зорилт
“The Mongolz” зөвхөн Азидаа төдийгүй дэлхийд өрсөлдөх чадвартай гэдгээ батлан харууллаа. Дараагийн зорилго нь Мажор тэмцээний финалд тогтмол гарч, дэлхийн шилдэг багуудын эгнээнд байр сууриа баталгаажуулах явдал юм.





