Маргааш АНУ-ын Остин хотод эхлэх BLAST Austin Major 2025 тэмцээнд Монголын нэрийг дэлхийд таниулсан The Mongolz баг оролцох гэж байна. Тус багийн хувьд энэ тэмцээн нь 2025 оны хамгийн том сорил бөгөөд олон улсын мэргэжлийн түвшний багуудтай өрсөлдөх юм.
Он гарснаар хойш The Mongolz болон Бразилын алдарт FURIA багууд аль хэдийн гурав удаа таарч тоглоод байгаа. Энэхүү тэмцээний эхний шатанд тэд дөрөв дэх удаагаа тулах бөгөөд өмнөх тоглолтуудын туршлага, сургамжаар The Mongolz баг энэ удаа илүү амжилт гаргана гэж шинжээчид үзэж байна.
The Mongolz багийн тоглолтын хэв маяг, багийн гишүүдийн хувийн тоглолт болон бэлтгэл сүүлийн саруудад улам боловсронгуй болж, олон улсын тавцанд өрсөлдөх чадавхтай гэдгээ баталсаар байна. Энэхүү амжилтын ард багийн гишүүдийн шаргуу хөдөлмөрөөс гадна, 1xBet Монгол компанийн ивээн тэтгэлт чухал. Тэд The Mongolz багийн албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд багийн гадаад болон дотоод орчинд бодитой дэмжлэг үзүүлсээр ирсэн.
The Mongolz-ийн тоглолт зөвхөн Монголын фенүүдийн анхаарлыг татахгүй, олон улсын Counter-Strike сонирхогчдын хүрээнд ч хүлээлт үүсгээд байна. FURIA-тай хийх энэ удаагийн тоглолт хоёр багийн хувьд улирлын хамгийн чухал мөчүүдийн нэг байх болно.
Тэмцээн маргааш албан ёсоор эхэлнэ. The Mongolz баг дэлхийн тавцанд Монголын нэрийг дахин мандуулах шинэ боломжийн өмнө зогсож байна.






