HLTV.org сайтын шинэчилсэн CS2-ийн дэлхийн чансаа 2025 оны 8-р сарын 4-нд нийтлэгдэж, Монголын The Mongolz баг өмнөх байрлалаасаа нэг байр ухарч, 4-р байрт эрэмбэлэгдлээ. Энэ нь IEM Cologne 2025 тэмцээний үр дүнд үндэслэн гаргасан шинэчлэл бөгөөд манай баг өмнө нь 3-р байрт жагсаж байсан юм.
Кёльн хотод болсон тус тэмцээнд Spirit баг түрүүлж, чансаагаар урагшилж The Mongolz-ийг гүйцэн 3-р байрт бичигдсэн бол Vitality баг өмнөх 7 тэмцээнд дараалан түрүүлсэн амжилтаараа тэргүүн байраа хадгалжээ.
HLTV дэлхийн чансаа (2025.08.04):
- Vitality
- Mouz
- Spirit (+1)
- The Mongolz (−1)
- NAVI (+4)
- Furia (+2)
- Faze (−)
- Falcons (−2)
- Aurora (−4)
- Pain (−)
The Mongolz багийн гадаад оролцоо, тоглолтын бэлтгэл болон амжилтыг дэмжин ажиллаж буй албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд энэ хамтын ажиллагаа багийн тогтвортой өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байна.