The Mongolz баг дэлхийн чансаагаар нэг байр ухарч, 4-т бичигдлээ

HLTV.org сайтын шинэчилсэн CS2-ийн дэлхийн чансаа 2025 оны 8-р сарын 4-нд нийтлэгдэж, Монголын The Mongolz баг өмнөх байрлалаасаа нэг байр ухарч, 4-р байрт эрэмбэлэгдлээ. Энэ нь IEM Cologne 2025 тэмцээний үр дүнгээс хамаарсан өөрчлөлт бөгөөд манай баг өмнө нь 3-р байрт жагсаж байсан юм.

Кёльн хотод болсон тус тэмцээнд Spirit баг түрүүлж, чансаагаар The Mongolz-ийг гүйцэн 3-р байрт бичигдсэн бол Vitality баг өмнөх 7 тэмцээнд дараалан түрүүлсэн амжилтаараа тэргүүн байраа хадгалжээ.

HLTV дэлхийн чансаа (2025.08.04):

  1. Vitality
  2. Mouz
  3. Spirit (+1)
  4. The Mongolz (−1)
  5. NAVI (+4)
  6. Furia (+2)
  7. Faze (−)
  8. Falcons (−2)
  9. Aurora (−4)
  10. Pain (−)

The Mongolz багийн гадаад оролцоо, тоглолтын бэлтгэл болон амжилтыг дэмжин ажиллаж буй албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд энэ хамтын ажиллагаа багийн тогтвортой өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу