Цахим спортын Counter-Strike 2 тоглоомын дээд зэрэглэлийн тэмцээн болох BLAST Rivals Fall 2025 өнөөдөр Хонконгт албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг найман баг өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн “The MongolZ” баг дэлхийн чансааны оноогоороо урилгаар оролцож байна.
Багийн гол ивээн тэтгэгч 1xBet компанийн дэмжлэгтэйгээр “The MongolZ” энэ тэмцээнд оролцож байгаа нь Монголын цахим спортын салбарт олон улсын түвшний хөгжлийг илтгэж буй нэгэн томоохон үзүүлэлт гэж үзэж байна.
Хүчтэй өрсөлдөгчидтэй А хэсэг
“The MongolZ” баг энэ удаагийн тэмцээнд А хэсэгт багтсан бөгөөд дараах хүчирхэг өрсөлдөгчидтэй тулгарчээ:
- ОХУ-ын Team Spirit
- Саудын Арабын Team Falcons
- Украины Passion UA
“The MongolZ” — эхний тоглолтдоо ширүүн өрсөлдөөн үзүүлэв
Манай баг хэсгийнхээ эхний тоглолтыг Украины “Passion UA” багийн эсрэг Best of 3 (BO3) буюу гурван мапаар тоглох журмаар хийж, 1:2 онооны харьцаатайгаар ялагдлаа.
- “The MongolZ” баг Overpass мап дээр нэмэлт үе гаргаж 16:14-өөр ялалт байгуулсан ч
- Дараагийн хоёр мап дээр дараалан хожигдсоноор хэсгийн дүнгээр дөрөвдүгээр байрт бичигдээд байна.
Маргаашийн тоглолт — хасагдахгүйн төлөөх ширүүн тулаан
“The MongolZ” баг хасагдахгүйн төлөө маргааш 12:30 цагт ОХУ-ын “Team Spirit” болон Саудын Арабын “Team Falcons”-н аль ялагдсан багийн эсрэг тоглохоор болжээ.
Монголын баг энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлж, ивээн тэтгэгчийнхээ итгэлийг дахин бататгахыг зорьж байна.





