Thunderpick World Championship 2025 Мальтад үргэлжилж байна
Мальтад болж буй “Thunderpick World Championship 2025” тэмцээний хоёр дахь өдөр үргэлжилж байна. Монголын төлөөлөл болох “The MongolZ” баг өчигдөр Аргентины “9z Team”-ийг ялж, тэмцээний эхний өдөр амжилттай гараагаа эхэлсэн. Харин өнөөдөр хэсгийн тэргүүн байрын төлөө Бразилын “FURIA” багтай BO3 форматаар тоглож, 0:2-оор ялагдлаа.
Бразилын багт гурав дахь удаагаа дийлдэв
Энэ удаагийн тоглолт “The MongolZ” багийн хувьд FURIA-тай хийсэн гурав дахь дараалсан ялагдал боллоо. Өмнө нь тэд өнгөрсөн сард Сербийн Белград хотод болсон FISSURE Playground 2 тэмцээний аваргын тоглолтод мөн Бразилын багт дийлдэж байсан юм.
Одоо манай баг хэсгийн хоёрдугаар байранд шалгарахын төлөө маргааш 21:00 цагт Данийн “OG” болон Аргентины “9z Team” багийн аль хожсонтой нь тоглохоор болж байна.
Монголын цахим спортын тэргүүлэгч баг
Олон улсын тавцанд амжилттай өрсөлдөж, Монголын нэрийг гаргаж яваа “The MongolZ” нь 1xBet Монгол компанийн ивээн тэтгэлгийн баг юм. Энэхүү хамтын ажиллагаа нь багийн олон улсын бэлтгэл, тэмцээнд оролцох орчныг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байгаа бөгөөд монголын цахим спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.