-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

The MongolZ баг “IEM Melbourne 2025” тэмцээний плей-офф шатанд шалгарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Австралийн Мельбурн хотноо зохион байгуулагдаж буй цахим спортын “Counter-Strike 2” төрлийн өндөр зэрэглэлийн “Intel Extreme Masters Melbourne 2025” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын The MongolZ баг Азийн чансаагаар шалгаран оролцож байгаа юм.

The MongolZ А хэсгийн эхний тоглолтод АНУ-ын “Complexity” багтай “Bo3” (гурван мап тоглож ялагч тодруулах) журмаар өрсөлдөж, 2:1 харьцаатай ялалт байгуулсан. Дараагийн шатанд Европын FaZe Clan багийг 2:0-ээр буулган авч, плей-офф шат буюу шөвгийн 6 багийн тоонд багтлаа.

Манай баг FaZe Clan-ийн сонгосон Dust 2 мап дээр 13:8-н харьцаагаар, өөрсдийн сонгосон Ancient мап дээр нэмэлт үе гаргаж тус тус ялалт байгуулсан юм.

The MongolZ баг маргааш 14:15 цагт Данийн MOUZ багтай тоглож, хэсгээсээ нэгээр гарах эсэхээ шийднэ. Хэрэв хожвол шөвгийн 4-т шууд шалгарах бол ялагдвал хэсгийн 2, 3-р байрт шалгарсан багуудтай тоглох юм.

1xBet — The MongolZ багийн ивээн тэтгэгч

“The MongolZ” багийн амжилтын ард зөвхөн тоглогчдын авьяас, стратеги, бэлтгэл төдийгүй тэднийг тууштай дэмждэг 1xBet Монгол компанийн оролцоо онцгой байр суурь эзэлдэг. 1xBet нь цахим спортын салбар дахь түншлэлээ улам өргөжүүлж, Монголын цахим спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй гол ивээн тэтгэгчдийн нэг юм.  

Реппер Тамир шинэ дуугаа The MongolZ багт зориулжээ

Сонирхуулахад саяхан реппер Тамир шинэ дуугаараа The MongolZ багт хүндэтгэл үзүүлсэн. Цахим спорт болон хип хоп соёлын нэгдлийг харуулсан энэхүү уран бүтээл нь олон залуусын сэтгэлийг хөдөлгөж, багийн нэр хүнд шинэ түвшинд хүрснийг илтгэж байна.

🕹 Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээж буй The MongolZ багийн тоглолтыг дэмжин, дэлхийн тавцанд бахархалтайгаар урагшилж буйг нь хамтдаа харцгаая!

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

3 Смхиман

  1. Тэд энэ улиралд үнэхээр формтой байгаа. Тэд хэр хол явж чадах бол гэж би гайхаж байна

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here