-4.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 15, 2025

“The MongolZ” баг Thunderpick World Championship 2025 тэмцээнд хүчтэй гараагаар эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын баг Аргентины “9z Team”-ийг илт давуу яллаа

Мальта улсад эхэлсэн “Thunderpick World Championship 2025” цахим спортын дээд зэрэглэлийн тэмцээнд Монголын “The MongolZ” баг хүчтэй эхлэл хийлээ. 850 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд дэлхийн найман шилдэг баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.

А хэсгийн нээлтийн тоглолтод “The MongolZ” баг Аргентины “9z Team”-ийн эсрэг “Best of 3” форматаар тоглож, 2:0 харьцаатай ялалт байгуулсан. “Dust II” map дээр 13:3, “Ancient” map дээр 13:5 гэсэн оноогоор манай багийн илт давуу тоглолт үргэлжилжээ.

Дараагийн тоглолт шийдвэрлэх ач холбогдолтой

“The MongolZ” баг маргааш буюу аравдугаар сарын 16-нд 16:30 цагаас Бразилын “FURIA” багийн эсрэг хүч үзнэ. Энэ тоглолтод хожсон баг хэсгээ тэргүүлж, шууд шөвгийн дөрөвт шалгарах эрхтэй болно.

“Thunderpick World Championship 2025”-ийн аварга 500,000 ам.доллар, дэд байрын баг 150,000 ам.долларын шагнал хүртэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here