-2.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

“The MongolZ” баг Thunderpick World Championship 2025 тэмцээнд оролцоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тэмцээний ерөнхий мэдээлэл

Цахим спортын “Counter-Strike 2” төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Thunderpick World Championship 2025” энэ сарын 15–19-ний өдрүүдэд Мальта улсад зохион байгуулагдана. Энэхүү уралдаан нь 850,000 ам.долларын нийт шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг найман баг хоёр хэсэгт (А, В) хуваагдан өрсөлдөнө. Хэсэг тус бүрээс эхний хоёр баг Playoffs шатанд шалгарах дүрэмтэй.

“The MongolZ” багийн оноолт

Манай улсын бахархал болсон “The MongolZ” баг А хэсэгт багтжээ. Тэдний өрсөлдөгчид:

  • Бразилын “FURIA”
  • Данийн “OG”
  • Аргентины “9z Team”

“The MongolZ” эхний тоглолтоо арван сарын 15-нд 19:30 цагт Аргентины “9z Team”-ийн эсрэг Best of 3 (Bo3) буюу гурван “map”-аар ялагчийг тодруулах журмаар тоглоно.

Хэрэв манай баг ялалт байгуулбал маргааш (10-р сарын 16-нд) 16:30 цагт Бразилын “FURIA” болон Данийн “OG” багийн аль нэгний эсрэг хэсгийн аваргын төлөө хүч үзэх юм.

Өмнөх амжилт

“The MongolZ” баг өнгөрсөн онд Германы Берлин хотод болсон Thunderpick World Championship 2024 тэмцээнд түрүүлж, 500 мянган ам.долларын шагнал хүртэж байв. Энэ жилийн тэмцээнд тэд аваргаа хамгаалахын төлөө өрсөлдөнө.

В хэсгийн өрсөлдөгчид

В хэсэгт дараах багууд хүч үзэхээр байна:

  • Украины “Natus Vincere” (NaVi)
  • Туркийн “Aurora Gaming”
  • Бразилын “Imperial Esports”
  • Польшийн “Team Venom”

Тэмцээний аварга баг 500,000 ам.долларын шагнал, дэд байр эзэлсэн баг 150,000 ам.доллар авах юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here