-1.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 5, 2025

The MongolZ Соёлын сайдын мэдэгдлийг няцаалаа!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

The MongolZ баг Ч.Ундрамын хэлсэн үгэнд хариу өгчээ

Монголын цахим спортын шилдэг баг “The MongolZ” Соёлын сайд Ч.Ундрамын хэвлэлд өгсөн ярилцлагад дурдагдсан мэдэгдлүүдийг няцааж, албан ёсны хариу гаргалаа. У.Чинзоріг, 2025 оны 9-р сарын 18.

Ч.Ундрамын ярилцлага дахь мэдэгдэл

Ч.Ундрам хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Нэгдүгээрт, Ч.Номін Соёлын сайд байх үед БТСУХ-гоор дамжуулан МонголЗ багт тодорхой хэмжээний мөнгөн санхүүжилт олгосон. Хоёрдугаарт, тухайн багийнхан УИХ-ын гишүүн Сайнзоригоор дамжуулан Соёлын Элч болох хүсэлт гаргасан байна лээ. Хүсэлтийнх нь дагуу энэ хүмүүсийг Соёлын Элч болгохыг Гадаад хэргийн яаманд уламжилсан. Миний сонссоноор, The MongolZ багийг үүсгэн байгуулсан холбооны Удирдах зөвлөлд төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн хүн байдаг учир улс төрийн ажилд тэднийг ашиглах нөхцлийг бүрдүүлсэн гэж байна лээ. Өөрсдийн хүсэл сонирхлынхоо дагуу спортоор хичээллэж, олон улсад амжилт гаргасан хүмүүст хууль журамгүй тохиолдолд заавал татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал өгчих албагүй!” хэмээн мэдэгдсэн юм.

The MongolZ-ийн хариу мэдэгдэл

“The MongolZ” баг уг мэдэгдлийг няцааж, дараах залруулгыг гаргажээ:

“1. Организаци MongolZ Esports татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Авахгүй.

2. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладаггүй. Ажиллахгүй.

3. Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг. Харьяалагдахгүй…” хэмээн онцолсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here