-11.2 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 4, 2026

The MongolZ Туркийн Aurora Gaming-ийг буулган авч шилдэг дөрөвт шалгарав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

BLAST Bounty Fall 2025 тэмцээний ивээн тэтгэгч 1xBet Монгол дэмжлэгтэйгээр Монголын шилдэг цахим спортын баг “The MongolZ” түүхэн амжилтаа үргэлжлүүлж байна.

500 мянган ам.долларын шагналын сантай, “Counter-Strike 2”-ийн дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн энэхүү тэмцээн Бүгд Найрамдах Мальта улсад өрнөж байгаа бөгөөд манай баг урьдчилсан шатанд хоёр дараалан ялалт байгуулж шөвгийн наймд шалгарсан юм.

Шөвгийн наймын тоглолтод “The MongolZ” Туркийн “Aurora Gaming”-тай гурван мапаар ялагчийг тодруулах дүрмээр тоглож, 2:0 харьцаатай илт давуугаар ялалт байгууллаа. Эхний “Dust2” мап дээр хамгаалалтын талаас эхэлж 8:4-өөр давамгайлсан манай тамирчид довтолгоонд шилжсэний дараа таван үе дараалан авч, 13:11-ээр ялсан. Дараагийн “Mirage” мап дээр довтолгооноос эхэлж 1:11-ээр хоцорсон ч хамгаалалтад гайхалтай эргэн ирэлт хийж, 16:13-аар эцсийн ялалтыг авсан юм.

Одоо “The MongolZ” хагас шигшээд шалгарч, Герман улсын “MOUZ” багийн хамтаар шилдэг дөрвийн эгнээнд багтаад байна. Үлдсэн шөвгийн наймын тоглолтуудын дараа манай багийн дараагийн өрсөлдөгч тодорхой болно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу