ThunderZ “ТЭНГРИ” тоглолтоор үндэсний соёлыг хип хоптой хослуулна

Тоглолт тавдугаар сарын 23-нд болно

Реппэр ThunderZ тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТЭНГРИ” нэртэй томоохон тоглолтоо хийхээр болжээ.

Уг тоглолтыг тэрбээр үндэсний өв соёлын өнгө төрхийг орчин үеийн монгол хип хоптой нэгтгэсэн анхны том хэмжээний шоу хэмээн тодорхойлсон байна.

Зохиолтой тайзны шоу бэлтгэжээ

“ТЭНГРИ” тоглолт нь энгийн концертын хэлбэрээр бус, тодорхой зохиолын дагуу өрнөхөөрөө онцлогтой. ThunderZ-ийн сүүлийн үеийн клипүүд үзэгчдийн анхаарлыг татаж, дүрслэл, санаа, уур амьсгалаараа ялгарч байсан бол энэ удаагийн тоглолт мөн адил нэгэн цогц тайзны бүтээл хэлбэрээр тавигдах аж.

Оролцох уран бүтээлчид

Уран бүтээлчид
Big Gee, Desant, Ka, Zogii, GB
Erka, Babar, Jason, O.Z, Limit King
Bilbang, Wolfizm, Maberrant, Mo’G, Mvchi
Babynna, Blu, Urgamal, Bold, Jonon
Altan Urag, Hishigdalai, Gangbay, DJ Crazy Tuk, 146 Records

Монгол хип хопын шинэ шат

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт нь монгол хип хопын цар хүрээг илүү өргөн тайзанд гаргаж, үндэсний өв, орчин үеийн хөгжмийн урсгал, тайзны найруулгыг нэг дор харуулах зорилготой.

Тасалбарын үнэ болон дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчдын албан ёсны сувгуудаас авах боломжтой.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу