-9.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 16, 2025

Том хэмжээний солир Дэлхийн хажуугаар өнгөрөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Аюултайд тооцогдож байсан биет

Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) мэдээлснээр 130–290 метрийн голчтой “2025 FA22” нэртэй том солир энэ сарын 18-нд Дэлхийн хажуугаар зөрж өнгөрчээ. Тус биет Сар хүртэлх зайнаас хоёр дахин хол зайд өнгөрсөн бөгөөд Дэлхийд ямар нэгэн аюул учруулаагүй байна.

Илрүүлэлт ба анхны таамаг

Энэ солирыг 2025 оны гуравдугаар сард “Pan-STARRS 2” сансрын дуран авайгаар анх илрүүлсэн. Эхний тооцооллоор 2089 онд Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай гэж үзсэн тул “Дэлхийд аюул учруулж болзошгүй биетүүдийн жагсаалтад” бүртгэж байжээ. Харин дараа нь хийсэн өндөр нарийвчлалтай ажиглалтын дүнд нислэгийн замыг илүү тодорхой тогтоож, мөргөлдөх эрсдэл байхгүй нь батлагдсанаар энэ оны тавдугаар сард уг жагсаалтаас хассан байна.

Олон улсын хамтын ажиллагаа

Солирын ойртолтыг Олон улсын солирын сэрэмжлүүлгийн сүлжээ (IAWN) ажиглажээ. Энэ нь дэлхийн хэмжээнд гараг хамгааллын хамтын ажиллагааг турших, том биетүүдийн зам, шинж чанарыг хэмжих, оролцогч талуудын мэдээлэл солилцоог зохицуулах зорилготой байлаа.

Судалгааны ач холбогдол

Одон орончид солирыг Дэлхийн хажуугаар өнгөрөх үед хөдөлгөөн, гэрэлтэлт, гадаргуугийн шинж чанарыг судалсан байна. Ялангуяа гадаргуу гэрлийг хэрхэн ойлгож буйг хэмжих “альбедо” үзүүлэлт болон нарны гэрлийн туйлшралын аргыг ашиглажээ. Энэ нь солирын бүтэц, найрлагыг тодорхойлоход чухал мэдээлэл өгч, цаашид Дэлхийд ойртож өнгөрөх биетүүдийн өөрчлөлтийг судлахад ач холбогдолтой болсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here