-21.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Төв цэнгэлдэхийн баруун талын мөсөн хотхон зочдоо хүлээн авахад бэлэн боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд иргэд, хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалттай мөсөн хотхоныг байгуулж дуусган, зочдоо хүлээн авахад бэлэн болгожээ. Өвлийн улирлын уур амьсгалыг нэмэх гэрэлтүүлэг, чимэглэлтэйгээр орчныг тохижуулсан байна.

Мөсөн гулгуур, тэшүүрийн талбайтайгаар тохижуулжээ

Хотхоны гол хэсэгт мөсөн гулгуур, тэшүүрийн талбайг байгуулсан бөгөөд иргэд өвлийн спортоор хичээллэх, амралтын өдрүүдээр гэр бүлээрээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх боломж бүрдэхээр зохион байгуулсан байна. Нээлттэй талбайн шийдлээр хийсэн тул хүмүүс алхаж үзэх, зураг авах боломжтой орчин болжээ.

Амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэгтэй өвлийн орчныг бүрдүүлэв

Мөсөн хотхонд амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг, чимэглэлийг байрлуулж, үзэмжтэй өвлийн орчныг бүрдүүлсэн байна. Ийнхүү зөвхөн гулгах талбайгаас гадна хүүхдүүд сонирхох, иргэд зугаалах, аяллын нэг цэг болгон соёлын уур амьсгал бий болгох шийдлийг давхар тусгасан гэж мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу