22.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 7, 2025

Трамп: Путин, Зеленский нартай уулзах боломж ойртож байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткоф Москва хотод айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр Кремльд уулзалт хийсэнтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө ойрын хугацаанд Путин болон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нартай биечлэн уулзах боломжтой болсныг зарлалаа.

Сэтгүүлчид энэхүү уулзалт үнэхээр зохион байгуулагдах эсэхийг лавлахад Трамп “хэтийн төлөв маш сайн байна” гэхээс илүү тодорхой мэдээлэл өгөөгүй ч, энэхүү уулзалт нь Украины дайны галыг зогсоох асуудлыг ахиулах шинэ боломж гэж үзэж байгаа аж.

Виткофын Кремльд хийсэн уулзалт нь Трампын өмнө нь тогтоосон гал зогсоох хугацааны эцсийн хугацаанаас хоёрхон хоногийн өмнө тохиосон нь анхаарал татаж байна. Кремлийн хэвлэлийн албанаас уг уулзалтад тодорхой тайлбар өгөлгүйгээр мэдээлэл түгээсэн ч, Путиний зөвлөхүүдийн нэг үүнийг “бүтээлч уур амьсгалтай” болсон гэж үнэлжээ.

Трамп өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Европын холбоотнууддаа Виткофын Москвад хийсэн уулзалтын талаарх мэдээллийг урьдчилан хуваалцсанаа онцолж, дараах мэдэгдлийг хийсэн байна:

“Энэ дайн дуусах ёстой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бид ирэх өдрүүд, ирэх долоо хоногуудад үүний төлөө ажиллах болно.”

Украины ерөнхийлөгч Зеленский мөн тусгай элчийн айлчлалын дараа Трамптай утсаар ярьж, уулзалтын дүн, цаашдын нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.

АНУ өмнө нь дайны галаа зогсоох тухай өгсөн хугацаанд ОХУ-ын зүгээс үр дүнгүй байдал гаргавал Москвагийн худалдааны түншүүдийн эсрэг хоёрдогч хориг арга хэмжээ авна гэж анхааруулж байсан. Энэ мэдэгдлийн хүрээнд, өчигдөр Стив Виткоф Москвад уулзалт хийгээд буцсаны дараа Трамп Оросын газрын тосыг худалдан авч буй Энэтхэг улсын зарим бүтээгдэхүүнд нэмэлт 25 хувийн импортын татвар ногдуулах захирамжид гарын үсэг зурсан байна.

Цагаан ордны мэдээлснээр, тус нэмэлт татвар наймдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд Энэтхэг улс АНУ-д нийлүүлж буй бүтээгдэхүүндээ нийт 50 хувийн татвар төлөхөөр болж байна. Учир нь Нью-Дели АНУ-тай худалдааны нөхцлөө шинэчилж амжаагүй байгаа аж.

Үүний зэрэгцээ Украины нутаг дэвсгэрт Оросын зүгээс явуулж буй агаарын дайралтууд үргэлжилсээр байна. Лхагва гарагт болсон ээлжит халдлагын үеэр Запорожье мужийн амралтын газарт бөмбөг дэлбэрч, хоёр иргэн амиа алдан, 12 хүн шархадсан байна.

Энэ халдлагын дараа Украины ерөнхийлөгч Зеленский дараах байр суурийг илэрхийлжээ:

“Энэ халдлагад цэрэг дайны утга учир алга. Зүгээр л хүмүүсийг айлгахын тулд аллага үйлдэж байна.”

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here