13.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 28, 2025

Туркт хуримын ёслолын буудлага аймшигт эмгэнэлд хүргэлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Туркийн хойд нутгийн Гиресун мужийн Шебинкарахисар хотод хуримын ёслолын үеэр сүйт залуу тэнэсэн суманд оногдон нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Анадолу агентлагийн мэдээлснээр, хуримын дараа шинэхэн хосыг гэрт нь хүргэх үеэр сүйт бүсгүйн талын нэг эмэгтэйн буудсан сум 23 настай Алид оногджээ. Тэрээр шархдаж, удалгүй амьсгал хураасан байна.

Аюулаас хамгаалах албаныхан буудсан эмэгтэйг баривчилж, гэрээс нь зөвшөөрөлгүй хоёр гар буу хураан авчээ. Орон нутгийн прокурорын газар хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн талаар мөн мэдээлжээ.

Хар тэнгисийн эрэг орчмын бүс нутагт хуримын үеэр ёслолын буудлага хийх уламжлал түгээмэл байдаг ч энэ нь олон удаа эмгэнэлт осолд хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Трабзон мужид хуримын өмнөх буудлагын үеэр нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан хэрэг гарсан бөгөөд цагдаагийн ажилтан ч оролцсон нь тогтоогдсон юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here