8.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 17, 2025

Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу долоодугаар сарын 16-наас есдүгээр сарын 21 хүртэл өдөр бүр хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ жилээс эхлэн Сэлбэ голын дагуу ч мөн адил хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэлжээ.

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд нийслэлд 15 дахь жилдээ үргэлжилж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны шуурхай штабаас мэдээлснээр, улсын хэмжээнд нийт 513 алба хаагч томилогдон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүний зэрэгцээ 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл болон явган эргүүлийн багуудад багтан ажиллаж байна.

Эдгээр алба хаагчид аялагч, амрагчдад зориулан:

  • Гол усны ослоос сэргийлэх мэдээлэл хүргэх
  • Хориотой бүсийг тэмдэглэсэн анхааруулгын самбар байрлуулах
  • Аюулгүй байдлын зөвлөмжийг тухай бүрт өгөх

зэрэг ажлыг тогтмол хийж байна.

Голын эрэг орчимд амарч буй иргэд, аялагчид усанд орж, завиар зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, анхааруулга тэмдгийг мөрдөх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг холбогдох байгууллагууд онцгойлон анхааруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here