-8.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 3, 2025

“Туул усан цогцолбор” төсөл жилд 50–100 сая м³ ус хуримтлуулах боломжтой

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын хүн амын тал гаруй хувь нь төвлөрөн оршин суудаг Улаанбаатар хот өнөөг хүртэл ундны болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээгээ гүний усны нөөцөөс бүрэн хангаж ирсэн. Гэвч судалгаагаар 2040 он гэхэд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 м³-д хүрэх төлөвтэй байгаа нь шинэ усны эх үүсвэр бий болгох шаардлагыг улам нэмэгдүүлж байна.

Урт хугацаанд тогтвортой ус хангамж бий болгох төсөл

Энэ нөхцөлд нийслэлийн болон дагуул хотуудын ус хангамжийг тогтвортой байлгах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус төсөл нь газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах стратегийн ач холбогдолтой юм.

Цогцолбор нь усан сан, дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж зэрэг иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5569 ам.метр талбайд хэрэгжихээр тусгагджээ. ТЭЗҮ-д зааснаар усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, харин хурдасны гүн 19.84 метр байх юм.

Жилд 50–100 сая м³ ус хуримтлуулах хүчин чадалтай

Төслийн гол зорилго нь гадаргын ус ашиглах боломжийг нээж, жилд 50–100 сая м³ ус хуримтлуулах, улмаар нийслэлийн ус хангамжийг найдвартай болгох юм. Мөн энэ төсөл нь үерийн эрсдэлийг бууруулах, Туул голын экологи, орчны тэнцвэрт байдлыг хадгалах, усны нөөцийн тогтвортой менежментийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой.

Өнөөгийн байдлаар газрын доорх усны түвшин буурч, усны хомсдол нэмэгдэж байгаа тул “Туул усан цогцолбор” нь нийслэлийн урт хугацааны усны аюулгүй байдлын баталгаа болохоор төлөвлөгдсөн байна.

Энэтхэгийн туршлагатай компани судалгааг хариуцаж байна

Төслийн урьдчилсан судалгаа болон техникийн шийдлийг Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Kalpataru Projects International Limited” (KPIL) компани гүйцэтгэж байгаа юм. Энэхүү байгууллага нь олон улсын хэмжээнд 19,000 км гаруй ус дамжуулах хоолой барьж, 15 сая гаруй хүн буюу 750,000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон туршлагатай.

Тус компани Монгол Улсад хэрэгжих төслийн инженерийн шийдэл, байгаль орчны нөлөөлөл болон хяналтын системийн боловсруулалтад оролцож байгаа бөгөөд гүйцэтгэл нь олон улсын стандартын дагуу хийгдэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here