14.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 9 сар 4, 2025

“UBCARD” апп-аар хот орчмын автобусны суудал урьдчилан захиалах боломжтой боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Нийтийн тээврийн бодлогын газар”-аас зургаадугаар сард мэдээлж байсан хот орчмын тодорхой чиглэлүүдэд суудал урьдчилан захиалах үйлчилгээ албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Иргэд “UBCARD” аппликейшн ашиглан дараах чиглэлд зорчихдоо автобусны суудлаа урьдчилан баталгаажуулах боломжтой болжээ.

Холбогдох чиглэлүүд:

  • Х:17 – Тэнгэр плаза – Багануур
  • Х:18 – Тэнгэр плаза – Багахангай
  • Х:19 – Сүхбаатарын талбай – Чингис хаан ОУНБ
  • Х:20 – Таван шар – Чингис хаан ОУНБ

Төлбөрийн хэмжээ чиглэлээс болон зорчигчийн насны ангиллаас (хүүхэд, насанд хүрэгчид) хамаарч ялгаатай байна. Насанд хүрэгчдийн тийзийн үнэ ойролцоогоор 10–15 мянган төгрөгийн хооронд тогтоогджээ.

Шинэ үйлчилгээнд ашиглагдаж буй автобус нь 45 хүний суудалтай, Евро-5 стандартын хөдөлгүүртэй бөгөөд Монголын цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, зорчигчийн аюулгүй байдлыг хангах хяналтын камертайгаар тоноглогдсон байна. Энэ нь зорчигчдын ая тухтай, найдвартай зорчих нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here