18.1 C
Ulaanbaatar
Лхагва, 8 сар 6, 2025

Үерийн бүсэд суурьшсан айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр бүтэц, нэгжүүдийн орлогч дарга нартай уулзалт хийж, үер усны аюул, гол усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлд авч хэрэгжүүлж буй ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлжээ.

Уулзалтын үр дүнд дараах чиглэлүүдээр ажиллах үүрэг өгсөн байна:


1. Үерийн аюултай газруудад урьдчилан сэргийлэх хамгаалалт хийж байршуулна

  • Үерийн эрсдэлтэй бүсэд далан, хаалт барих,
  • Суваг шуудуу татах,
  • Элс хайрганы нөөцийг бүрдүүлж, шаардлагатай үед шууд байршуулан ашиглах техник хэрэгслүүдийг бэлэн байдалд оруулах.

2. Шуурхай штабуудын үйл ажиллагааг тогтмол байлгах

  • Дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын байнгын ажиллагааг хангах,
  • Мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулах.

3. Гамшгийн үед ажиллах хүч, хэрэгслийг бүрэн бүрдүүлэх

  • Үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, мэргэжлийн анги, техник хэрэгслийн бүрдэл, бэлэн байдлыг хангах,
  • Техникийн нөөцийн тодотгол хийх.

4. Эрсдэлтэй бүсэд суурьшсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх

  • Үерийн аюултай газар амьдарч буй айл өрх, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэн,
  • Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах.

5. Ой хээрийн гал түймрийн бэлэн байдлыг хангах

  • Гал унтраах багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, нөөцийг хангах,
  • Нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх.

6. Нөөц хүчийг ээлжлэн ажиллуулах зохион байгуулалт хийх

  • Гал түймрийн үед ажиллах 3–4 ээлжийн баг томилох,
  • Хувь хүний бие бялдрын бэлэн байдалд үнэлгээ өгөх,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг мөрдүүлэх.

Эдгээр үүрэг, чиглэлийн хэрэгжилтэд НОБГ хяналт тавьж, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна. Гол усны осол, үерийн аюул нэмэгдэх хандлагатай байгаа энэ цаг үед иргэд өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж, төрийн байгууллагын өгсөн заавар, шаардлагыг биелүүлэх нь нэн чухал юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here