18.1 C
Ulaanbaatar
Лхагва, 8 сар 6, 2025

Украины халдлагын дараа шатаж буй байгууламжийн дүрс бичлэгийг цацсан Оросын дотоодын жуулчин эмэгтэй шийтгүүлжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ОХУ-ын Краснодар мужийн шүүх Украины дроны халдлагын дараа Сочи хотын ойролцоо шатаж буй газрын тосны байгууламжийн дүрс бичлэгийг олон нийтэд цацсан эмэгтэйг 30,000 рубль ($376) торгох шийдвэрийг өчигдөр буюу Даваа гарагт гаргасан байна.

Тус дүрс бичлэгт хоёр эмэгтэй, нэг залуу шатаж буй байгууламжийн өмнө зогсож, хөгжмийн аянд тааруулан амаа хөдөлгөж байсан юм. Газрын тосны нөөцийн байгууламж Бямбаас Ням гарагт шилжих шөнө Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж шатсан бөгөөд галыг 11 цагийн дараа унтраасныг Краснодарын захирагч мэдээлж байв.

Дүрс бичлэгийг цацсан гурван хүн камерын өмнө уучлал гуйж байгааг харуулсан өөр нэг бичлэгийг Ням гарагийн орой хуулийн байгууллага сошиал хуудсаараа үзүүлжээ. Бичлэгийг үйлдэж, олон нийтэд цацсан 20 настай Карина Ощуркова хэмээх эмэгтэй онц байдлын дэглэмийн хуулийг зөрчсөн үндэслэлээр торгуулсан байна. Торгуулийн дээд хэмжээ нь 50,000 рубль байгааг шүүх мэдэгдсэн.

“Ощуркова согтуу байх үедээ бодлогогүй үйлдэл гаргаснаа шүүхийн өмнө хүлээсэн” гэж Краснодар мужийн шүүх Телеграм хуудсаараа мэдээлжээ.

Ощуркова болон түүний 19 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй найз нар Сочи хотоос зүүн хойд зүгт 2,300 орчим километр зайд оршдог Нижний Тагил хотоос ирсэн жуулчид байсан юм. ОХУ-ын 12 бүс нутаг Украины агаарын довтолгоог дүрсжүүлж, баримтжуулахыг хориглож, зөрчсөн тохиолдолд торгодог журамтай болсон байна.

Украины арми Сочи хотын Олон Улсын Нисэх Буудлыг түлшээр хангадаг байгууламжид амжилттай довтолсон тухай Даваа гарагийн үдээс хойш хүлээн зөвшөөрчээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here