Индонезийн Жакарта хотод үргэлжилж буй FIBA 3×3 Jakarta эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээний шөвгийн наймын тоглолт өнөөдөр боллоо.
“Улаанбаатар Аманзонс” баг Францын “Orleans” багийг 14:13 харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарлаа.
Манай багийн бүрэлдэхүүнд:
- О.Хулан (гавьяат тамирчин)
- Н.Нандинхүсэл
- Б.Ариунцэцэг
- Б.Болор-Эрдэнэ нар тоглож байна.
“Аманзонс” хэсгийн шатанд Германы багийг хожиж, Тайландад ялагдсан ч нэг хожилтойгоор шилдэг наймд багтсан. Харин шөвгийн наймд Францын багийг хожсоноор шилдэг дөрөвт үлдэж, Японы багтай 19:00 цагаас хагас шигшээ тоглолтоо хийхээр боллоо.