-2.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 15, 2025

Улаанбаатар хот цас цэвэрлэх зориулалттай шинэ техник хүлээн авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

10 шинэ Howo V7X машиныг ашиглалтад оруулав

2025 оны есдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай цас цэвэрлэх, давс, бодис цацах зориулалттай Howo V7X маркийн 10 машиныг албан ёсоор хүлээн авлаа.

Шинэ техникийг өвлийн улиралд зам талбайн цас, мөс цэвэрлэх, давс, бодис цацахад ашиглахаас гадна дулааны улиралд хог тээвэрлэхэд ч ашиглах боломжтой. Нэг ээлжиндээ 8-20 цаг ажиллах хүчин чадалтай эдгээр машинууд 10 гаруй тонн давс, бодис тээвэрлэж, 6-15 метрийн өргөнд жигд цацах боломжтой. Түлшний багтаамж нь 400 литр бөгөөд Евро-5 стандартын хөдөлгүүртэй.

Дотоод, гадаадын нийлүүлэгчдээс нийлүүлсэн тоног төхөөрөмж

Шинэ техникийг дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж нийлүүлж байгаа бөгөөд гэрээний дагуу 2024-2025 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын 170 гаруй машин, тоног төхөөрөмжийг шат дараатай нийлүүлж байна. Тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг болон Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудад хуваарилан ашиглах юм.

Өмнөх жилүүдийн парк шинэчлэл

Өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгөөр цас цэвэрлэх, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 техник, мөн модны навч зэрэг хөнгөн зүйлсийг соруулах зориулалттай 46 шинэ төхөөрөмж авсан байна.

Парк шинэчлэлийн төлөвлөгөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-аас хотыг илүү цэвэр, ая тухтай байлгах зорилгоор нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж шинээр авахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн нийлүүлэлт нь энэ ажлын нэг хэсэг болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here