18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Улаанбаатар хотын дөрвөн хайрхныг тахих ёслол болж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотын иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам” өнөөдөр дөрвөн хайрхны тахилгаар эхэлжээ. Энэхүү тахилга 06:00 цагаас эхэлж, Чингэлтэй хайрхны тайлгын Их овоо, Баянзүрх хайрхны Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус өрнөж байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөө хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажлууд зохион байгуулж байна.

Нийслэлийн өдөр, Даншиг наадмын шинэ зохион байгуулалт

Улаанбаатар хотын иргэдийн баяр болох “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ жилээс шинэ зохион байгуулалтаар Хүй долоон худагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү наадам нь нийслэлийн өдрийг хамт тэмдэглэж байна. Хүй долоон худагт жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагддаг байсан Даншиг наадмыг энэ жилээс зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Тээвэр, үйлчилгээ

Наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагийн хооронд 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тус автобусууд Хүй7:1 “Төв цэнгэлдэх – Яармаг – Хүй долоон худаг” болон Хүй7:2 “Төв цэнгэлдэх – МУБИС – Хүй долоон худаг” чиглэлүүдээр иргэдийг тээвэрлэх болно. Мөн Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй долоон худаг/ хүртэл галт тэрэг өдөрт гурван удаагийн давтамжтайгаар аялах юм. Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ

Хүй долоон худагт 120 үйл ажиллагаа явуулах цэг ажиллах бөгөөд хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний талбайг найман секторт хувааж зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж, Монгол гэр болон фүүд трак үйлчилгээгээр зөвшөөрлийн дагуу үйлчилгээ үзүүлэх болно.

Үйл ажиллагаанууд

Тус наадам дээр 256 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, жороо морины уралдаан, үндэсний сур харваа, үндэсний шагайн харваа, морьт харваа, морьтны үзүүлбэр, цам харайх ёслол, сээр цохих тэмцээн зэрэг олон төрлийн тэмцээнүүдийг зохион байгуулна. Мөн есөн дүүргийн ардын авьяастнуудын шилмэл тоглолт, Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт, урлагийн тоглолт, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг соёл урлагийн арга хэмжээнүүд болно.

Бусад үйл ажиллагаа

Монгол үндэсний хувцасны үзүүлбэр, Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Их эзэн Чингис хааны тахилга, балин, тосон урлалын тэмцээн, номын мэтгэлцээний тэмцээн зэрэг бусад сонирхолтой үйл ажиллагаа ч болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here