Улаанбаатар хотын дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн засварын ажлын явцын талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Зуух, турбогенераторын засварын явц
2025 оны долдугаар сарын 15-ны байдлаар:
- Нийт 69 зуухнаас:
- 24 нь ашиглалтанд
- 20 нь бэлтгэл байдалд
- 25 зууханд засварын ажил хийгдэж байна.
- 49 турбогенератороос:
- 23 нь ажиллаж байгаа
- 13 нь бэлтгэлд байгаа
- Үлдсэн 13-д нь засвар хийгдэж байна.
Системийн горим хэвийн бөгөөд төлөвлөгөөт засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Өвөлжилтийн бэлтгэл 50 хувийн гүйцэтгэлтэй
Эрчим хүчний салбарын 45 компанийн хүрээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд:
- Үндсэн болон туслах тоноглолын засвар
- Техникийн зохион байгуулалт
- Хөрөнгө оруулалтын ажлууд багтжээ.
Эх үүсвэр, импортын нэмэлт боломжууд
- Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок-ийг 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
- Хэрэгцээ гарвал БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлээд байна.
- 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ өвлийн ачаалал эхлэхээс өмнө дуусгахаар ажиллаж байна.
Дулаан хангамжийн системийн схемд өөрчлөлт орно
Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн бүтцийг шинэчилж, дараах өөрчлөлтийг хийнэ. Үүнд:
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын хариуцдаг хүчин чадлаас 50 Гкал/ц-ийг
- “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”
- “Амгалан дулааны станц”-д шилжүүлэх юм.
Ийнхүү эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд өвөлжилтийн бэлтгэлээ чанартай, хугацаанд нь хангах зорилгоор эрчимтэй ажиллаж байна.