18.1 C
Ulaanbaatar
Мягмар, 8 сар 19, 2025

Улаанбаатарт цахилгаан дугуй, скүүтэрийн зориулалтын зогсоол байгуулж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн Замын хөгжлийн газар өчигдрөөс эхлэн Бага тойруу доторх 105 байршилд нийт 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн зориулалтын зогсоол байгуулах ажлыг эхлүүлжээ.

Эмх замбараагүй байдлыг цэгцлэх шийдвэр

Өмнө нь нийслэлийн гудамж, талбайд скүүтэр, мопедууд замбараагүй байршуулж, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулдаг байсан тул НИТХ-ын дарга А.Баярын үүрэг даалгавраар энэхүү ажил хэрэгжиж эхэлсэн байна.

Эхний ээлжинд Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 тээврийн хэрэгсэл байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж дуусжээ.

Хяналт, торгуулийн журам

2025 оны наймдугаар сарын 21-нээс эхлэн зориулалтын тэмдэглэгээ бүхий зогсоолд байрлуулаагүй скүүтэр, мопедыг журамлан ачих бөгөөд тухайн хэрэгслийн төрлөөс хамаарч 30,000 төгрөгийн торгууль ногдуулах юм.

Түрээсийн үйлчилгээ эрхлэгч компаниуд өөрсдийн техник хэрэгслийг зориулалтын зогсоолд зөв байрлуулах, иргэдийн хөдөлгөөнд саад болохгүй байх үүрэг хүлээнэ.

Иргэдийн хэрэглээ ба асуудал

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өдөрт дунджаар 18,000 орчим хүн нийслэлд цахилгаан дугуй, скүүтэр түрээслэн ашигладаг байна. Гэсэн хэдий ч гудамж, авто болон явган хүний зам, гарц, гүүрэн дээр замбараагүй орхигддог нь хотын өнгө үзэмж болон иргэдийн тав тухыг алдагдуулсаар иржээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here