Нийслэлд энэ зун хийгдэж буй дулааны шугамын шинэчлэл, засварын ажил наймдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэхээр төлөвлөгджээ. “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар засварын болон өвөлжилтийн бэлтгэл ажил нийт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Тус компанийн албан ёсны мэдэгдлээр, маргааш буюу наймдугаар сарын 5-наас эхлэн 20-ныг хүртэлх 15 хоногийн хугацаанд дараах байршлуудад халуун ус хязгаарлагдах юм. Энэ хугацаанд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил хийгдэх тул иргэд, байгууллагууд бэлтгэлтэй байхыг анхаарууллаа.
Халуун ус хязгаарлагдах байршлууд:
- Жаргалан хотхон
- Солонгос улсын ЭСЯ
- Нархан хотхон
- Оддын хотхон орчмын хэрэглэгчид
- Олимп хотхон
- Баянмонгол хороолол → 13-р хороолол орчим
- Нарантуул зах
- Дүнжингарав хороолол
- Маршал таун
- Ривер гарден хороолол орчмын бүс
- Их тэнгэр цогцолбор
- Сүнжин гранд зочид буудал
- Алтан тэвш хороолол орчим
- АШУИС-ийн шинэ байр
- Амгалан орчмын хэрэглэгчид
- 15-р хорооллын ЦТП-15 салаа
- Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид
- УДДТ-15-аас халуун ус авдаг хэрэглэгчид
Бүсчлэлийн нарийвчилсан мэдээллийг албан ёсны сайтуудаас авах боломжтой бөгөөд иргэд өөрсдийн байршлыг урьдчилан шалгахыг зөвлөж байна.