Жил бүр 9-р сарын 20-нд тохиодог “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” буюу World Clean Up Day нь хатуу хог хаягдал, далайн бохирдлын эсрэг дэлхий даяар тэмцэх зорилготой арга хэмжээ юм. 191 гаруй орон энэхүү санаачилгад идэвхтэй оролцдог бөгөөд байгаль орчныг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулахад чиглэдэг.
Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод “Clean Up-5” залуусын сайн дурын арга хэмжээ 2025 оны 9-р сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ арга хэмжээ нь олон нийтийн оролцоотойгоор хотын бохирдлыг цэвэрлэж, иргэдийн экологийн ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой юм.
Арга хэмжээний түүх ба зорилго:
- “Clean Up” арга хэмжээ өмнө нь дөрвөн удаа зохион байгуулагдаж, 4,000-8,000 залуус Туул гол, Сэлбэ гол болон Улаанбаатарын бохирдол ихтэй газруудыг цэвэрлэжээ.
- Энэ удаагийн үйл ажиллагаа нь нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, байгаль орчныг хамгаалахад иргэдийг уриалах зорилготой.
Цэвэрлэгээний маршрут:
- Маршалын гүүрнээс баруун тийш Туул голын ай сав газар
- Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын сав газар
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж
Зохион байгуулагчид иргэд, төр, ТББ, хувийн хэвшил, их дээд сургуулийн оюутнуудыг 2025 оны 9-р сарын 20-ны өглөөний 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгдэж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна