18.1 C
Ulaanbaatar
Лхагва, 8 сар 6, 2025

Улаанбаатарын шинэ төв цэвэрлэх байгууламж аравдугаар сард ашиглалтад орно — өмхий үнэр мэдэгдэхүйц багасна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутагт сүүлийн зургаан жилийн турш үргэлжилсэн шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 2024 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад орохоор болжээ. Ингэснээр Улаанбаатар хотын олон жилийн турш шүүмжлэл дагуулсан бохирын үнэр мэдэгдэхүйц буурна гэж албаныхан амлаж байна.

Шинэ байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартад нийцүүлэн цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд бохир ус цэвэрлэх болон лаг боловсруулах хоёр үндсэн технологийн дагуу ажиллах юм.

Энэ төсөл нь Францын “Артеллиа энд транспорт” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ийг үндэслэж, БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” болон “Бээжин констракшн инженеринг групп” компанийн консорциум барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа.

Наадмын үеэр анхны усаа авч, туршилтаа амжилттай хийсэн шинэ байгууламжийг бүрэн ачаалалтай ажиллуулахын тулд бүтэн жилийн турш туршилтын горимд ажиллуулахаар төлөвлөжээ. Улмаар 2025 онд улсын комисст хүлээлгэн өгөх зорилготой байна.

Боловсон хүчнийг ч мөн урьдчилан бэлтгэж эхэлсэн бөгөөд 2023 оноос эхлэн БНХАУ-ын хотуудад сургалтад хамруулж, 2024 онд л гэхэд дотоод, гадаадын нийт 87 цагийн сургалтыг зохион байгуулсан байна.

Хуучин төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орсон бөгөөд хоногт 160-170 мянган шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай байсан ч ачаалал нь тогтмол 210 мянган шоо метрээс давж, борооны улиралд 240 мянгад хүрдэг байв. Энэхүү хэт ачаалал, хуучирсан технологи нь үнэр ихтэй, байгальд сөрөг нөлөө үзүүлдэг гол шалтгаан болсон тул шинэ байгууламжийг барихаар шийдсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here