-5.9 C
Ulaanbaatar
Мягмар, 3 сар 10, 2026

Улаанбаатарын трамвай хэрэгжвэл 250 байнгын ажлын байр нэмэгдэх тооцоо гарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эдийн засгийн өгөөж өндөр гэж үнэлэгдэж, нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Дэлхийн олон том хот түгжрэлийг бууруулах зорилгоор цахилгаан хөдөлгүүртэй, байгальд ээлтэй трамвайг амжилттай ашиглаж ирсэн. Ижил шийдлийг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн эдийн засгийн үр ашгийг илэрхийлэх гол үзүүлэлтүүд нь нийт өгөөжийг хангах түвшинд гарсан гэж мэдээллээ.

Нарийвчилсан тооцооллоор эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай байхаар гарчээ. Энэ нь зөвхөн санхүүгийн үр дүнгээр хязгаарлагдахгүй, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлт зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь тооцсон өгөөжтэй төсөл болохыг илтгэж байна.

Зорчих чадвар, шатахууны хэмнэлт, ажлын байрны бодит тооцоо

Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих нөхцөл бүрдэхээр байна. Судалгааны дүнгээр нэгдүгээр трассын дагуу 115, хоёрдугаар трассын дагуу 135, нийтдээ 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ.

Трамвай ашиглалтад орсноор оргил цагийн үед нэгдүгээр трассаар 6509, хоёрдугаар трассаар 6989 хүн зорчих боломжтой гэж үзсэн нь замын хөдөлгөөний урсгалыг илүү оновчтой зохион байгуулах, түгжрэлийг сааруулахад нөлөөлөхөөр байна. Мөн трамвай нэвтэрч, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэх тооцоолол гарсан байна.

Ташрамд, Мельбурн, Праг, Истанбул зэрэг олон хот трамвайг хотын тээврийн гол хэрэгсэл болгон ашиглаж, нийтийн тээврийн бүтцийг илүү үр ашигтай болгож чадсан жишээ байдаг.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу