2025 оны зургадугаар сарын 19-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 8455 хүрч, өвчлөлийн түвшин эрс өссөнийг ХӨСҮТ мэдээллээ. Одоогоор:
- 682 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
- 1188 хүн гэрийн хяналтад байна
- Нас баралт 6 бүртгэгдсэн
- 63,000 гаруй хүн хавьтлын судалгаанд хамрагдаад байна
Эмнэлэгт байгаа нийт өвчтөний 88 нь хүнд хэлбэрийн оноштой байгаа бөгөөд насны бүлгээр нь авч үзвэл:
- 10–14 насныхан хамгийн олон буюу 3771 тохиолдол
- 0–4 насныхан 1546 тохиолдолтой байна
Улаанбурхан нь халдварлах чадвар маш өндөртэй ч вакцинаар бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм. ХӨСҮТ-өөс өгч буй зөвлөмжөөр, батлагдсан тохиолдлын хавьтал болсон иргэд 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдах нь халдвараас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалах үр дүнтэй арга хэмээн онцолж байна.