Улаанбурхан өвчний тархалт 8000-ыг давлаа — Эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна

2025 оны зургадугаар сарын 19-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 8455 хүрч, өвчлөлийн түвшин эрс өссөнийг ХӨСҮТ мэдээллээ. Одоогоор:

  • 682 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • 1188 хүн гэрийн хяналтад байна
  • Нас баралт 6 бүртгэгдсэн
  • 63,000 гаруй хүн хавьтлын судалгаанд хамрагдаад байна

Эмнэлэгт байгаа нийт өвчтөний 88 нь хүнд хэлбэрийн оноштой байгаа бөгөөд насны бүлгээр нь авч үзвэл:

  • 10–14 насныхан хамгийн олон буюу 3771 тохиолдол
  • 0–4 насныхан 1546 тохиолдолтой байна

Улаанбурхан нь халдварлах чадвар маш өндөртэй ч вакцинаар бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм. ХӨСҮТ-өөс өгч буй зөвлөмжөөр, батлагдсан тохиолдлын хавьтал болсон иргэд 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдах нь халдвараас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалах үр дүнтэй арга хэмээн онцолж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу