-8.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 21, 2025

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчний хүндрэлээс сэргийлэх чухал алхам

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хүйтэн сэрүүний улирал эхэлж буй энэ үед амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс томуугийн эсрэг вакцинд хамрагдах нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам юм.

Монгол Улсад томуугийн эсрэг дархлаажуулалт ид өрнөж байна

Энэ жил Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу томуугийн А хүрээний хоёр болон B хүрээний хоёр хэв шинжийг агуулсан дөрвөн төвшний (quadrivalent) вакциныг ашиглаж байна. Дархлаажуулалтын ажил 2025 оны есдүгээр сарын 15-наас эхэлж, сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжин зохион байгуулагдаж байгаа юм.

Вакцины үр нөлөөг судалсан дүн

2023 онд хийгдсэн олон улсын судалгаанд найман улс орон хамрагдсан бөгөөд томуугийн улирлын вакцин:

  • Эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 51.9 хувиар,
  • Эрчимт эмчилгээний тасагт хэвтэх эрсдэлийг 67.7 хувиар бууруулсан гэсэн дүн гарчээ.

Энэ нь вакцинжуулалт зөвхөн өвдөхөөс хамгаалаад зогсохгүй, өвчний хүндрэлийг эрс багасгадаг болохыг харуулж байна.

Монгол дахь өвчлөл ба урьдчилан сэргийлэлт

Манай улсад жил бүр дунджаар 700 мянга орчим хүн томуугаар өвчилж, үүнээс 47 мянга орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Томуугийн улиралд эмнэлгийн орны ачаалал хоёр гурав дахин нэмэгддэг нь эрүүл мэндийн салбарын хувьд томоохон дарамт болдог.

Иймд томуугийн эсрэг вакцинд хамрагдах, мөн гараа тогтмол угаах, маск хэрэглэх, олон нийтийн газраас зайлсхийх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь өвчлөлийг болон хүндрэл үүсэх эрсдэлийг эрс бууруулна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here