14.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 15, 2025

Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадамд түрүүлсэн бөхөд 10 сая төгрөгийн шагнал амласан нь

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны Үндэсний Их баяр наадмаас тав давж, улсын начин цолтой болсон Шаравдоржийн Отгонтөгсийн мялаалга наадам 8-р сарын 16-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болохоор товлогджээ.

Тус наадамд улс, аймгийн цолтой 128 бөх барилдах бөгөөд түрүүлсэн бөхөд 10 сая, үзүүрлэсэн бөхөд 8 сая, Их шөвөгт шалгарсан бөхөд тус бүр 5 сая төгрөгийн бай шагналыг амлажээ.

Ш.Отгонтөгс энэ жилийн Үндэсний наадамд нэгийн даваанд сумын заан Д.Мөнхбаяр, хоёрын даваанд Архангайн арслан П.Баярхүү, гурвын даваанд улсын гарди М.Баяржавхлан, дөрвийн даваанд улсын заан Б.Серик, тавын даваанд улсын арслан Э.Оюунболд нарыг өвдөг шороодуулж, зургаагийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсөд барилдаж унасан юм.

Түүнийг энэ хаврын Сар шинийн барилдаанд амжилттай барилдаж, Их шөвөгт шалгарсан хүчтэн гэдгээр нь бөх сонирхогчид андахгүй байх.

Ш.Отгонтөгс Хэнтий аймгаас улсын начин цолонд хүрсэн 13 дахь бөх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here