Монгол хувилбар нь танил дууг огт өөрөөр сонсогдуулав
Нидерландын диджей Уммет Озкан зул сарын сонгодог дуу «Jingle Bells»-ийг монгол хэл дээр шинэчилж, техно хэв маягт оруулсан хувилбараа нийтэлжээ. Танил аялгууг нь хадгалсан хэрнээ электрон хэмнэл, хурдтай цохилт, орчин үеийн дуугаралтаар баяжуулснаар баярын дуу нэгэн зэрэг танил атлаа шинэ мэт сонсогдох болсон байна.
Хэдхэн хоногт 500 мянгыг давж, шинэ жилийн уур амьсгалыг “клуб” өнгөөр өгүүлэв
Шинэ хувилбар богино хугацаанд сошиал орчинд хурдан түгж, нийт үзэлтийн тоо хэдхэн хоногийн дотор 500 мянгаас давжээ. «Jingle Bells»-ийг монголоор сонсох өвөрмөц санаа дээр техногийн эрч хүч нэмэгдсэн нь хүмүүсийг дахин тоглуулах, бусдад түгээх хандлагыг өсгөсөн гэж үзэж байна. Энэ удаагийн ажил нь шинэ жилийн уур амьсгалыг уламжлалт намуухан мэдрэмжээр бус, илүү хөдөлгөөнтэй, үдэшлэгийн хэмнэлтэй хэлбэрээр дамжуулснаараа онцлог болжээ.





