29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Урианхай сурын харваанд Хөхийн Мягмаржав 27 оноогоор түрүүлж, УЛСЫН МЭРГЭН цол хүртлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тулгар төрийн 2,234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадам уламжлал ёсоор урианхай сурын харваагаар эхэллээ. Зөвхөн эрэгтэй харваачид өрсөлддөг уг төрлөөр энэ жил нийт 317 харваач мэргэн оноо сорино.

Улсын наадмын урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Хөхийн Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлж, урианхай сурын УЛСЫН МЭРГЭН цолны болзолыг хангалаа.

Түүнчлэн Завхан аймгийн Тэс сумын уугуул, Налайх дүүргийн харьяат, Их Өв Цэцэн багийн харваач, урианхай сурын улсын мэргэн Батхуягийн Хатансайхан мөн 27 оноо авч дэд байрт шалгарсан байна. Б.Хатансайхан нь 2015 онд улсын мэргэн цол хүртэж байсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа дараалан дэд байранд оржээ.

Гуравдугаар байранд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, Өлгийн мэргэчүүд багийн харваач, спортын мастер Нармандахын Алтансүх, Ховд аймгийн Дуут сумын харьяат, Уулсын мэргэчүүд холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Мөнгөнболдын Галбадрах нар 27 оноо авч ижил оноотойгоор шалгарлаа.

Тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, урианхай сурын улсын мэргэн Дамиранжавын Алтангэрэл 25 оноо аван жагсаж байна. Тэрбээр 2023 оны улсын наадамд түрүүлж, улсын мэргэн цол хүртэж байжээ.

Энэ жилийн урианхай сурын харваа нь мэргэн харваачдын авьяас чадвар, уламжлалт спортын түүхэн үнэт өвийг таниулсан тэмцээн боллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here