Дэлхий даяар уушгины хатгалгаа нь 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаануудын нэг хэвээр байна. ДЭМБ-ын 2024 оны мэдээллээр жил бүр 800,000 гаруй хүүхэд уушгины үрэвслийн улмаас амь насаа алдаж байгаа нь энэ өвчний аюул ноцтой хэвээр байгааг харуулж байна.
Уушгины үрэвслийг бүрэн сэргийлэх боломжтой
Уушгины хатгалгаанаас хамгаалахад энгийн дадал, зөв хэв маяг маш чухал. Үүнд:
- Хүүхдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах
- 6 сар хүртэл эгчийн сүүгээр дагнан хооллох
- Гар угаах, орчны ариун цэвэр сахих
- Ханиалгах, найтаах үед амаа таглах дадал хэвшүүлэх
- Хүүхдийг утаатай, хүйтэн орчинд байлгахгүй байх
- Олон нийтийн газраар явахдаа маск зүүх
Эдгээр энгийн алхам нь хүүхдийг хатгалгаанаас хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.
Хатгалгаа хүндрэхээс сэргийлэх нь хамгаалалтын гол арга
Уушгины хатгалгааны үед бие бүрэн эдгэрэх хугацаа дунджаар 45 хоног байдаг. Тиймээс ханиад, томуу хүндрээгүй байх үед нь эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг цаг алдалгүй хийх нь хамгийн чухал гэдгийг эмч нар зөвлөж байна.





