-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Вьетнамд “Буалой” хар салхи 19 хүний аминд хүрлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Их хэмжээний хохирол учруулсан гамшиг

ХАНОЙ. /Xinhua/. Вьетнамыг дайран өнгөрсөн “Буалой” хар салхи болон түүнээс улбаатай үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 19-д хүрч, 88 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын VNA агентлаг мэдээлэв. Мөн 13 хүн сураггүй, найман хүнтэй холбоо тогтоох боломжгүй байгаа аж.

Нийтдээ 105 мянга гаруй айлын орон сууцны дээвэр хууларч, эвдэрч сүйдсэнээс хамгийн их хохирол төвийн Ха Тинь мужид бүртгэгдэж, зөвхөн тэнд 78,800 байшин сүйджээ.

Засгийн газрын яаралтай арга хэмжээ

Ерөнхий сайд Фам Минь Тинь гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, хар салхины хор уршгийг арилгах чиглэлээр орон нутгийн удирдлага болон холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн байна. Тэрбээр 10 дугаар сарын 5-наас өмнө сургууль, эмнэлгийн барилгуудыг яаралтай сэргээн засварлахыг чухалчилжээ.

Вьетнамын Ус цаг уурын мэдээний үндэсний төв ойрын хоёр гурван хоногт үерийн гамшиг, хөрс нурах эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here