24.1 C
Ulaanbaatar
Даваа, 8 сар 18, 2025

Зеленский өнөөдөр Вашингтонд Трамптай уулзана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдөр Вашингтон хотноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байна гэж тэрбээр мэдээллээ.

Өмнөхөн нь Аляскад болсон АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтаар Украины дайныг зогсоох чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсангүй.

Зеленский энэ уулзалтын дараа Трамптай “урт бөгөөд бодитой” яриа өрнүүлсэн тухайгаа мөн онцолжээ. Тэрбээр Трампын урилгыг талархан хүлээн авч, “Аллага, дайныг зогсоох асуудлаар бүх нарийн ширийн зүйлсийг ярилцах болно” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч мөн Европын орнууд энх тайван тогтоох үйл явцад идэвхтэй оролцох шаардлагатайг онцолж, “Америктай хамтран аюулгүй байдлын найдвартай баталгааг хангахын тулд Европчууд үе шат бүрд оролцох нь чухал гэж хэлсэн байна.

Трамп өмнөх уулзалтаар Путинийг улаан хивсээр угтсан ч дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайн зогсох талаар ахиц харагдсангүй. Путин хоёр удирдагч Украины асуудлаар ойлголцолд хүрсэн гэж мэдэгдсэн бол Трамп “тохиролцоонд хүрэх хүртэл ямар ч гэрээ байхгүй” гэж хариу мэдэгдэл хийжээ.

Fox News-д өгсөн ярилцлагадаа Трамп үлдсэн алхмуудыг Зеленский хийх хэрэгтэй бөгөөд Европын орнуудын оролцоо чухал байж магадгүй хэмээн онцолсон байна.

Трамп Вашингтонд ирэхдээ сэтгүүлчидтэй уулзсангүй. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт түүний Зеленскийтэй утсаар удаан ярилцсаны дараа НАТО-гийн удирдлагуудтай ч мөн холбогдсон талаар мэдээлжээ.

Трамп нислэгийн үеэр Зеленский болон Европын томоохон удирдагчидтай, түүний дотор Германы канцлер Фридрих Мерц, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер, Италийн ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын ерөнхийлөгч Александр Стуб, Польшийн ерөнхийлөгч Карол Навроцки, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй утсаар ярьсан тухай Европын Холбоо мэдээлсэн байна.

Оросын хэвлэлүүд Аляскад болсон уулзалтыг эерэг өнгө аястай тайлбарлаж, зарим нь үүнийг Путиний ганцаардлын төгсгөл хэмээн онцолжээ. Гэсэн хэдий ч уулзалтын дараа ч Украины хотууд руу чиглэсэн Оросын агаарын довтолгоо үргэлжилсэн байна.

Украины агаарын зэвсэгт хүчний мэдээлснээр нэг баллистик пуужин, 85 нисгэгчгүй онгоцоор довтолсны 61-ийг нь устгажээ. Фронтын шугам дээр Сумы, Днипропетровск, Донецк, Черниховын чиглэлд ширүүн тулгаралт үргэлжилсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here