-26.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 11, 2025

Ж.Энхсоёл БНСУ-ын Волейболын “Red Sparks” Багт Нэгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын волейболчин Жамьянпүрэвийн Энхсоёл Өмнөд Солонгосын волейболын дээд лиг болох “V-League”-ийн хүчирхэг багт нэгдэн орлоо. Тэрээр гурван удаагийн аварга, 2024-2025 оны улирлын дэд аварга болсон Тэжон хотын “Red Sparks” багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Ж.Энхсоёлын хувьд Солонгост волейболын спортоор хичээллэж, тус улсын ахлах сургуулийн лигээс эхлээд оюутны лиг хүртэл амжилттай тоглосон туршлагатай. Тэрбээр өмнө нь алдарт тамирчин Ким Ён Кюн (Kim Yeon Koung)-ы үүсгэн байгуулсан “Wonder Dogs” багт нэгдэж, телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан нь түүний нэр хүндийг улам өсгөжээ.

Ж.Энхсоёл сүүлийн жилүүдэд иймэрхүү амжилтуудыг гаргаж, Солонгосын спортын хүрээнд анхаарлын төвд тогтмол байсан бөгөөд энэ нь түүнийг “Red Sparks” зэрэг томоохон багт нэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here