-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Ж.Мишээл “Silk Way Star” олон улсын уралдаанд тэргүүлж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын дуучин олон улсын тавцанд амжилт үзүүлж байна

Казахстан улсад болж буй “Silk Way Star” олон улсын шоу уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй дуучин Ж.Мишээл одоогийн байдлаар нийлбэр оноогоор тэргүүлж байна. Тус уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байгаа бөгөөд финалын шат нь арваннэгдүгээр сарын 22-нд болно.

Түүний авьяас өндөр үнэлэгдэв

Ж.Мишээл уралдааны эхний шатанд үндэсний дуугаар өрсөлдөж, “Бундан улаан” хэмээх дууг дуулан үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.
Хоёрдугаар шатанд тэрбээр Казахстаны алдартай дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг, харин дөрөвдүгээр шатанд хятад дуу дуулж нийт 120 оноо авч, ялагчдын нэг болсон байна.

Нийлбэр онооны жагсаалт

Одоогийн байдлаар оролцогчдын нийлбэр дүн дараах байдлаар байна:

  1. Казахстан – Алем – 572 оноо
  2. Монгол – Мишель Жозеф – 572 оноо
  3. Малайз – Язмин Азиз – 570 оноо
  4. Армен – Саро Геворгян – 570 оноо
  5. Узбекистан – Мадинабону Адилова – 562 оноо
  6. Гүрж – Автандил Абесламидзе – 560 оноо
  7. Хятад – Жан ХэШуан – 558 оноо
  8. Тажикистан – Фахриддин Хакимов – 552 оноо
  9. Киргизстан – ТАМГА – 538 оноо
  10. Өмнөд Солонгос – КАНДИС – 508 оноо
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here