Монгол Улсад энэ оны эхнээс 856,636 жуулчин ирснээр өнгөрсөн оны нийт үзүүлэлтийг давсан байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны мэдээлснээр энэ нь нэг сая жуулчин хүлээн авах зорилтын 85.7 хувьтай тэнцэж байгаа юм.
Монгол Улс 2025 онд нийт 847,170 жуулчин хүлээн авч байжээ. Харин өчигдрийн байдлаарх үзүүлэлт өмнөх оны дүнгээс 9,466-аар өссөн бөгөөд нэг сая жуулчны зорилтод хүрэхэд 143,364 жуулчин дутуу байна.
ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж байна
Оны эхнээс Монгол Улсад ирсэн жуулчдын тоогоор ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлж байгаа аж.
Аравдугаар сарын эхний зургаан хоногийн байдлаар ОХУ-аас 7,210, БНСУ-аас 2,768, БНХАУ-аас 2,025, Японоос 628 жуулчин Монгол Улсад ирсэн байна.