Дэлхийн гоо бүсгүйг тодруулах 75 дахь удаагийн “Miss Universe 2026” тэмцээний ялагчаар Пуэрто-Рикогийн төлөөлөгч Jennifer Barreto шалгарчээ. Тэмцээний эцсийн шат арваннэгдүгээр сарын 24-нд тус улсын Сан-Хуан хотод болсон байна.
Шинэ ялагчид өмнөх жилийн титмийн эзэн, Мексикийн Fátima Bosch титмийг нь гардуулжээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 116 улс, нутаг дэвсгэрээс гоо бүсгүйчүүд оролцож, тэргүүн байрын төлөө өрсөлдсөн юм.
“Miss Universe 2026”-ийн шилдэг тавд Пуэрто-Рикогийн Jennifer Barreto, Доминиканы Melissa Núñez, Венесуэлийн Clara Vegas, Филиппиний Bea Millan-Windorski болон Шинэ Зеландын Georgia Waddington нар багтжээ.