54 бод мал хулгайлсан гэх дөрвөн этгээдийг илрүүлжээ: Үлдэгдлийг нь саравч, голын эрэгт нуусан байна

Архангай аймгийн цагдаагийн алба хаагчид «Мал, мах 2026» нэгдсэн арга хэмжээний үеэр бүлэглэн мал хулгайлсан хэрэгт холбогдуулан дөрвөн этгээдийг илрүүлжээ.

Тэднийг Эрдэнэмандал, Өлзийт, Батцэнгэл сумын нутгаас нийт 14 удаагийн үйлдлээр 54 бод мал хулгайлсан гэж үзэж байгаа аж.

Цагдаагийн байгууллагын тогтоосноор, тухайн этгээдүүд малыг нядалж, эд эрхтнийг нь малын саравч болон голын эрэг дагуу нуусан байна. Мөн хулгайлсан малын махыг иргэдэд худалдаж байсан гэх нөхцөл байдлыг илрүүлжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу